АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав


3-р сарын 17
14 цаг 06 минут

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас тус улсад виз олгохгүй байх улс орнуудын жагсаалтад шинэчлэл хийхээр хэлэлцэж буй. Тэгвэл New York Times сонин хоригт орж байгаа улс орнуудын жагсаалтыг танилцуулжээ.

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албан тушаалтны хэлснээр уг жагсаалтад өөрчлөлт орж магадгүй бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй хүмүүс эцэслэн батлаагүй байгааг сануулсан юм.

Жагсаалтад 41 улс багтсан. Тэднийг гурван хэсэгт хуваасан байна.

Афганистан, Иран, Сири, Куба, Хойд Солонгос зэрэг 10 улс жагсаалтын эхэнд буюу визийн бүрэн хязгаарлалтад оржээ. 

Хоёрдугаар хэсэгт Лаос, Мьянмар, Өмнөд Судан зэрэг таван улс багтсан юм. Эдгээр улсуудад аялал болон оюутны зэрэг виз гарахгүй аж.

Харин гуравдугаар хэсэгт Беларусь, Бутан, Пакистан, Туркменистан зэрэг 26 улсыг багтаажээ. Сүүлийн бүлэгт орсон улс орнуудын Засгийн газарт алдаа дутагдлаа арилгах 60 хоногийн хугацаа өгөхөөр төлөвлөсөн байна. Ингэхдээ яг ямар төрлийн визэд хориг тогтоох талаар мэдэгдсэнгүй.

 АНУ-ын визийн бүрэн хоригт орсон орнууд

Афганистан

Куба

Иран

Ливан

Хойд Солонгос

Сомалиа

Судан

Сири

Венесуэль

Йемен

Аялал болон оюутны виз хориглосон орнууд

Эритрей

Хаити

Лаос

Мьянмар

Өмнөд Судан

Анхааруулга авсан улс орнууд

Ангол

Антигуа ба Барбуда

Беларусь

Бенин

Бутан

Буркина Фасо

Кабо-Верде

Камбож

Камерун

Чад

Ардчилсан Конго

Доминика

Экваторын Гвиней

Гамби

Либери

Малави

Мавритини

Пакистан

Бүгд Найрамдах Конго

Сент-Китс ба Невис

Сент-Люси

Сан-Томе ба Принсипи

Сьерра Леон

Зүүн Тимор

Туркменистан

Вануату

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com