Гэвч ТҮЦ-ээр худалдаа эрхлэгчид албан хаагчид руу бараа бүтээгдэхүүнээ шидэх, биед нь халдах, ачигч дор орж хэвтэх зэргээр эсэргүүцэл илэрхийлж байна
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан бөгөөд өнөөдөр нээлээ. Уг багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж буй. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2025.08.14) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал Монгол улс, АХБ-ны хамтын ажиллагааг өрөгжүүлэх хүрээнд байр сууриа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг хүслээ. АХБ-тай 2025-2028 онд нийт 24 төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийн ажиллаж байгаа юм. Түүнчлэн, Монгол улсын Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, олон улсын стандартын дагуу комплаенсийн чадавхыг сайжруулах хүрээнд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа онцлоод, АХБ-ны төлөөллийг Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хамтран ажиллахыг урилаа. АХБ-ны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, ЭЗХЯ нь хамтын ажиллагааны урт болон дунд хугацааны бодлого боловсруулж хамтран ажиллах хамгийн чухал түнш гэдгийг онцлоод, төслүүдийн хэрэгжилтэд салбар дундын зохицуулалт хийж, манлайлал үзүүлэн ажиллах болсонд талархал илэрхийллээ
Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх "Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа. Тус сувилал нь "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм