
Өрхийн орлого, зарлагын мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос дараах байдлаар танилцууллаа.
Нэг өрхийн сарын дундаж ОРЛОГО өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсныг ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал хэлсэн юм. Гэвч өрхийн сарын дундаж бодит ЗАРЛАГА мөн 1.8 саяд хүрснийг хэллээ.
Өрхийн орлого, зарлагын харьцааны талаар дараах мэдээллийг хүргэсэн юм.
2020 оны үнээр илэрхийлсэн бодит нийт орлогын хэмжээ 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 98.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 23.5 мянга
Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 8,000 төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн байна.
Цалин хөлсний бодит орлогыг авч үзвэл:
91.3 мянган төгрөг буюу 10.7 хувиар нэмэгдсэн байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого:
24.3 мянган төгрөг буюу 6.8 хувиар өссөн байна.
Өрхийн зарлагын хувьд:
Нэг өрхийн сарын дундаж бодит зарлага (2020 оны үнээр илэрхийлсэн зарлага) 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар мөн 1.8 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 150.9 мянган төгрөг буюу 9.1 хувиар нэмэгдсэн тоо.
Өрхийн сарын дундаж бодит нийт зарлагын өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс:
Хүнсний бус бараа үйлчилгээний зарлага хамгийн өндөр хувь буюу 118.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих