
Нүүрсний гэх тодотголтой хэргийн ялтнууд гэх Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхэд Прокуророос залруулга хийлгэхээр хандсан байна. Тодруулбал
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан байдаг. Дээд шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзсан. Тэгвэл энэ хэрэгт залруулга хийлгэхээр прокуророос Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Шүүх энэ сарын 20-ны пүрэв гараг хэлэлцэхээр товложээ.
Сонирхуулахад "Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна” гэж шүүхийн мэдээнд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл тэднийг нүүрсний хэргээр буруутгаагүй болохыг шүүх нотлосон байдаг.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
2025 оны "Улсын аварга малчин"-аар шалгарсан малчдын нэрс тодорлоо
Сэтгэгдэл бичих