
Хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг илрүүлжээ.
Экологийн Цагдаагийн Алба(ЭЦА)-наас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, нэр бүхий иргэд бүлэглэн гурван байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.
Хууль бус үйл ажиллагаандаа ашигласан
- Экскаватор 10
- Зөөврийн орон сууц 4
- Монгол гэр 4
- Зил-131 маркийн автомашин хоёрыг тухайн бүс нутгаас гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх хяналт шалгалтыг явуулсан газар нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй байсан тул цагдаагийн байгууллагаас техник технологийн дэвшил болох сансрын хиймэл дагуулын байр зүйн зураг болон дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/ зэргийг ашиглан хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай болон техник хэрэгслийн байршлыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож ажиллалаа.
Энэ төрлийн гэмт хэргийн зохицуулалт
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих