
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун талд байрлах “Нархан” хотхоны хажуугийн авто зам дээр борооны ус зайлуулах шугамыг энэ сарын 23-ны даваа гарагт угсарч эхэлсэн.
Нийт 350 метр борооны ус зайлуулах шугам угсрах уг ажил есдүгээр сарын 27-нд хучилт хийснээр дуусаж, үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ. Мөн 24 ширхэг ус хүлээж авах худаг барихаар төлөвлөсөн. Ус зайлуулах шугам угсарч буй “Нархан” хотхон орчимд борооны ус ихээр тогтож, иргэд болон автомашины хөдөлгөөнд саад учруулдаг бэрх нөхцөлтэй байсан.
Тэгвэл энэ жил төвийн зургаан дүүрэгт нийт 15 ус зайлуулах байгууламжийг шинээр угсарч байгаагийн сүүлийн буюу 15 дахь байршил “Нархан” хотхон боллоо.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах 15 шугам хоолойг бүрэн шинэчилж байна. Түүнчлэн Энхтайваны гүүрний дор, Нарны гүүрний урд, Вокзал орчимд борооны ус зайлуулах шугамыг нэмэлтээр угсрах юм.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих