"1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна"


9-р сарын 18
13 цаг 22 минут

Засгийн газрын өнөөдрийн /2024.09.18/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хүрээнд олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авч, УИХ-д бид төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн компанийн хуулиудыг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах тодорхой албан даалгаврыг авч миний бие мөн ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгох, цаашлаад 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангуулах чиглэл өгсөн.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын чиглэлийн дагуу "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтолыг оруулааар бэлтгэж байна.

"Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн хувьд 27 хувь нь иргэдийн эзэмшилд байдаг. Гэхдээ 1072 ширхэг хувьцаа нь энгийн хувьцаанд шилжээгүй учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар бүртгэгдэх ажил үр дүнд хүрээгүй учраас яг одоо компанийн засаглал төдийлөн сайжирч чадаагүй. "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл одоо ч гэсэн байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тийм учраас бид тодорхой хугацаатай үүргийг өгч, "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийг листэд нээлттэй компани богосноор засаглалыг сайжруулна гэж зорьж байна. Дээрээс нь хараат болон хараат бус гишүүд болбол жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг засаглалыг сайжруулах чиглэлээр ажилладаг болох ёстой. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн компаниуд цалин хөлс, үйл ажиллагааны урамшуулал, бүхий л мэдээллийг ил тод болгох үүргийг хуулиар хүлээсэн хэдий ч мэдээлэл хангалттай нээлттэй бус байгааг "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компанийн хараат бус гишүүд, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс шүүмжилдэг.

Тиймээс энэ компанийг нээлттэй болгох, мөн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлээр судалж, Засгийн газарт танилцуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com