Юбикаб ХХК Яармагийнханд зориулсан "Дайгдъя” такси үйлчилгээг шинээр нэвтрүүллээ


9-р сарын 16
10 цаг 15 минут
Их хотын замын түгжрэлд таны цагийг хэмнэх олон үйлчилгээг "Юбикаб"-ийн хамт олноос хүргэдэг билээ. Тус хамт олон хэрэглэгчдэдээ зориулсан цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. "Дайгдъя" үйлчилгээ нь нэг чигт явах, зүг нийлэх жолооч болон зорчигчдыг холбож өгөх, зорчуулах зорилготой юм.
Замын хөдөлгөөний судалгаанд үндэслэн "Дайгдъя" үйлчилгээг хотын хамгийн их түгжирдэг бүс болох Яармагт нэвтрүүлжээ. Энэ нь нэг чиглэлд өдөр бүр явдаг автомашинтай хүмүүсийг технологийн шийдлээр холбож, нэгж суудал ашиглалтыг нэмэгдүүлэх юм. Мөн ингэснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал нөлөөтэй гэж компанийн хамт олон үзэж байгаа аж.
"Дайгдъя" үйлчилгээг хамгийн эхэнд Яармагт хэрэгжүүлэх бөгөөд Яармаг орчмын автомашинтай иргэдийн бүртгэл амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Цаашид шат дараатайгаар хотын бүх бүсэд уг үйлчилгээг нэвтрүүлэх аж.
 
Жолооч өөрийн явах чиглэлээ, хэдэн минутын дараа хөдлөх цагаа оруулна. Тэр хугацаанд ойр хавьд байгаа хүмүүс чиглэл рүү явах хүмүүсээ аппликейшнаараа олоод уулзах боломжтой.
 
 

 

undefined
 
-Юбикаб ХХК-ийн Маркетингийн захирал Д.Чинбат: Манай шинээр нэвтрүүлж буй "Дайгдъя" үйлчилгээг олон улсад “Car full share” зэрэг олон янзаар нэрлэдэг. “Дайгдъя” үйлчилгээг Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг бүс буюу Яармагт эхний ээлжид нээж байна. Цаашдаа Улаанбаатар хотын бүх бүсэд тус үйлчилгээг нэвтрүүлнэ. "Дайгдъя" үйлчилгээ нэвтэрснээр хэрэглэгч талд бага, боломжийн үнээр очих гэж буй газартаа хүрэх боломж нээгдэнэ. Жолооч такси үйлчилгээг гол орлогоо болгох зорилготой үйлчилгээ биш юм. Яармагаас хотын төв рүү ажилд явдаг хүмүүс ажилдаа явах замаараа, зам дагуу нэг чиглэлд байгаа хүмүүсээ дайгаад, орлого олох боломжтой. Just cab-аар явахад 15000 төгрөг гардаг газар “Дайгдъя”-аар дөрвөн хүн нэг машинаар дайгдаж явахад төлбөр нь нэг хүний 4000 орчим төгрөг гарна. Өмнө нь таксины жолооч нар "тийшээ явахгүй" гэх зэргээр явах чиглэлээ тогтоочихсон байдаг байсан. "Дайгдъя" үйлчилгээ түүнийг цахим платформд шилжүүлж байгаа гэсэн үг. Жолооч өөрийн явах чиглэлээ, хэдэн минутын дараа хөдлөх цагаа оруулна. Тэр хугацаанд ойр хавьд байгаа хүмүүс чиглэл рүү явах хүмүүсээ аппликейшнаараа олоод уулзах боломжтой. Юбикаб компанийн зүгээс "Дайгдъя" үйлчилгээг ашгийн бус гэж хэлж болно. Дайгдах, дайх хэрэгцээ байгаа хүмүүсийг хооронд нь уулзуулж өгөх зорилготой үйлчилгээ юм. Эхний ээлжид "Мандала гарден" хотхоны оршин суугчидтай хамтарч ажиллаад, бүртгэлийн цэгээ нээж байна. Энэ хавийн оршин суугчид их сонирхож, ирж мэдээлэл авч байна.
undefined
 
-Жолооч М.Азбаяр: Би Юбикабт бүртгэлтэй жолооч. Ажлынхаа хажуугаар юбикабын такси үйлчилгээнд явж нэмэлт орлого олдог. "Дайгдъя" үйлчилгээний талаар мэдээлэл аваад явж байна. Яг надтай ижилхэн, ажлынхаа хажуугаар явж байгаа жолооч нар өглөө ажил руугаа явах замдаа орлого олох боломжтой болж байна. Маш их таалагдлаа. Өглөө ажил руугаа явах замдаа хүн авбал өөр чиглэл рүү яваад, ажлаасаа хоцрох тохиолдол гардаг. Энэ үйлчилгээний давуу тал нь өглөөд ажил руугаа явах маршрутаа оруулаад, нэг чиглэл рүү явах хүмүүсийг аваад, ядаж л бензинийхээ мөнгийг олох боломжтой юм байна. Би өглөө, оройд Яармагийн Хангарьд сити хотхоноос талбай хүртэл явдаг. Эндээс дугаар гарахгүй өдөр таксины төлбөр 20 гаруй мянган төгрөг гардаг. Харин "Дайгдъя" үйлчилгээг ашиглаад явах юм бол суусан хүнийхээ тоонд тухайн төлбөрөө хуваах юм байна. жолооч нарын хувьд маш том давуу тал болж байна гэж харж байна.
-Жолооч С.Дагвадорж: Миний машин бензин их иддэг. Нийтийн тээврээр явах бас их хүндрэлтэй шүү дээ. Хэрвээ энэ "Дайгдъя" үйлчилгээ идэвхжээд, олон хүн хэрэглээд эхэлбэл ажлынхаа хажуугаар, ажил-гэр гэсэн маршрутаа өөрчлөхгүйгээр таксинд явж, бага зэрэг нэмэлт орлого олох боломжтой юм болов уу гэж бодоод мэдээлэл авах гээд зогсож байна. Заавал өөрийнхөө машинаар яваргүй, ганцаараа таксидсанаас төлбөр нь бага гарвал дайгдаад явж болж байна. Машинтай гарсан өөрөө дайгаад явсан ч болж байна. Ажиллаад эхэлбэл их хэрэгтэй л санагдлаа. Бие биеэ дайгаад, дайгдаад эхлэх юм бол түгжрэл ч багасах байх. Яармагийн зам ч хэцүү шүү дээ, таг гацчихна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

shaazgai.info © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 72116336, Мэйл: shaazgaiinfo@gmail.com