УОК-ын шуурхай штаб болон ХХААХҮЯ мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгжүүдтэй хамтран өвөлжилт хүндэрсэн Сүхбаатар, Дорнод аймгийн зарим сумдаас мал худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
Тухайн аймгуудын тодорхой цэгт малчдын гараас дундын зуучлалгүй амьд мал худалдан авах ажлын хоёрдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.
Хөдөө аж ахуйн биржид урьдчилан мал зарах захиалга өгсөн малчдын малыг худалдан авахын зэрэгцээ мал ачих цэгүүдийн цасанд боогдсон замыг чөлөөлөх, өвс, тэжээл, түлш шатахууны тээвэрлэлтийг саадгүй хүргэн, мал тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 9 сум төмөр зуд, 4 сум цагаан зудын байдалтай байна. Өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 60 мянган боодол өвс нэмж бүрдүүллээ.
Амьд мал худалдан авах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумын 100 малчин өрхөөс 20,100 толгой мал худалдах захиалга Хөдөө аж ахуйн биржид өгөөд байна. Дундын зуучлалгүй мал худалдан авах ажил Дорнод аймагт мөн зохион байгуулагдаж байна. Хэрвээ та мал худалдах бол https://trade.mce.mn/ хаягаар захиалга, зараа өгөх боломжтой.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих