
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээс холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайнууд цианит натри ашигладаг. Гэтэл тухайн уурхай байрладаг нутгийн ард иргэд мэдээлэлгүйн улмаас айдас түгшүүртэй амьдарч байна. Цианитаар хордсон газраас мал нь өвс идэж, малын махаа өөрсдөө идэх нь эрүүл мэндэд нь хортой хоргүй аль нь болохыг төрийн байгууллагын зүгээс албан ёсоор тайлбарлаж хэлж өгнө үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат: Өнөөдрийн байдлаар алтны таван уурхай цианит натри ашиглах технологиор үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй Баян-Айраг төсөл.
Өнгөрсөн жил Баян-Айраг уурхайд осол гарч, далангаас цианит натри хөрсөнд асгарсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан хоёр удаа ажлын хэсэг явсан.
Ингээд мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь түр зогсоосон. Зөрчлөө арилгасан гэдэг хүсэлт удаа дараа ирсэн учир зөвшөөрлийг нь сэргээсэн.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих