
Эх газрын Хятадад сүүлийн өдрүүдэд COVID-19 коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байна. Хятадын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар ням гарагт эх газрын Хятадад коронавирусний 3,100 тохиолдол шинээр илэрчээ.
Хятадын эрх баригчид улсынх нь нутаг дэвсгэрт COVID-19 коронавирусний тохиолдол дахин эрчтэй дэгдэж эхэлснээс шалтгаалан зарим муж тойрогтоо хатуу локдаун зарлалаа. Хятадад ням гарагт 19 бүс нутагт цар тахлын 3,100 тохиолдол илэрсэн нь цар тахлын шинэ давалгаа дэгдэхэд хүргээд байна. Цар тахлын халдварыг газар аван тэлэхээс урьдчилан сэргийлж Хятадын эрх баригчид хэд хэдэн томоохон хотод хөл хорио тогтоон, иргэдийг орон гэрээсээ хамаагүй гарахыг нь хоригложээ.
Хятадын Цзилиньд 1,400 гаруй, Шаньдунд 175, Гуандунд 62, Шэньсид-39, Хэбэйд 33, Цзянсуд 23, Тяньжинд 17 тохиолдол тус тус батлагдаад байна. Түүнчлэн цар тахлын халдвар зөвхөн дотоодод төдийгүй мөн гаднаас зөөвөрлөгдөн ирж байгаа тохиолдлууд ч байгаа юм.
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Сэтгэгдэл бичих