
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн олон улс оронд “COVID-19”-ийн шинжилгээний тоо эрс буурч, улмаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийг коронавирус хаана, хэрхэн тархаж, хувьсан өөрчлөгдөж байгааг судлахад хүндрэл учруулж байгааг лхагва гарагт анхааруулжээ.
Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоо буурч, олон оронд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалж байгаа ч цар тахал дуусах болоогүй байгааг онцлоод, “цар тахал хаа сайгүй дуусгавар болох хүртэл хаана ч дуусахгүй” гэдгийг тодотгосон байна.
ДЭМБ лхагва гарагт “COVID-19”-өөр халдварласан эсэхээ өөрөө оношлох тухай шинэ удирдамжийг танилцуулсан бөгөөд шинжилгээний төвүүдэд хийх шинжилгээн дээр нэмэлтээр өөрийгөө оношлох шинжилгээг санал болгохыг зөвлөсөн байна. Хэрэглэгчид өөрийгөө шинжлэх найдвартай, баталгаатай оношлуур хэрэглэснээр шинжилгээний хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах боломжтой гэдгийг холбогдох мэдээлэл харуулж байгааг тэрбээр эш татжээ.
Украин дахь нөхцөл байдлын тухайд Т.Гебрейесус хэлэхдээ, ДЭМБ одоогийн байдлаар тус улсад 81 тонн тусламж үзүүлээд байгаа бөгөөд Украин даяарх эмнэлгийн байгууламжуудад тусламж үзүүлэх хоолойг байгуулж байгаа гэсэн байна. Мөн ДЭМБ үүсээд буй хямралыг энхийн замаар шийдвэрлэх, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст аюулгүй, саадгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэхийг ОХУ-д үргэлжлүүлэн уриалж байгааг уламжилжээ.
Montsame.mn
 
  
  
  Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ
Олон овоотын ордын үлдсэн 8 лицензийг нэг гэр бүлийн хоёр компанид хууль бусаар шилжүүлжээ "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ
УИХ-ын гишүүн Баттулгыг цалингийн 20 хувиар 3 сарын турш торгож шийтгэхээр болжээ 6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо
6 сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 141 болжээ АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав
АНУ-ын визийн хориг тогтоож байгаа 41 улсыг нийтэд зарлав Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ
Дүүжин тээврийн төслийг иргэдийн төлөөлөл дэмжжээ Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ
Прокуророос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ялыг бууруулсан Давж заалдах шатны шүүхээр залруулга хийлгэхээр ханджээ 
    
  
    
    
    
    
Сэтгэгдэл бичих