
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт сонирхлоо амжилт болгосон нэгэн бүжигчин бүсгүйг онцолж байна. Хятад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй ч сонирхол хүсэлдээ хөтлөгдөн бүжгийн урлагт эргэж буцалтгүй хөл тавьсан түүнд гадаад орнуудад бүжгийн багшаар ажиллах урилга багагүй ирдэг.
-Бүжгийн урлагт анх хөл тавьж байсан түүхээс яриагаа эхлэх үү?
-Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбаатар овогтой Бүжин гэдэг. Нийтийн латин америк бүжгийг Монголд дэлгэрүүлээд явж байгаа хүн байна. Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Гэрийнхэн ерөөсөө бүжгийн дугуйланд явуулдаггүй, хичээлээ хий, хичээлээ хий л гэдэг байлаа. Дотроо бүжиглэх нууцхан хүсэл тээж явдаг. Ялангуяа надад африк төрлийн соёл, дуу хөгжим, бүжиг маш их таалагддаг байсан. Ганцаараа явах гэхлээр зүрхлэхгүй санаа зовоод, ичээд очиж чаддаггүй. Тэгээд найзуудаа уруу татах гэсэн боловч над шиг бүжигт дуртай, сонирхолтой хүн бараг байгаагүй. Нэг найзыгаа арай гэж дагуулж очиж үдэшлэгийг нь үзэхэд аймаар таалагдсан. Үдэшлэг дээр нь тухайн бүжгийн анхан шатны хичээлүүдийг зааж байсан. Тэгээд анхан шатны сургалтад суугаад энэ бүжигт бүр их гүн дурласан. Одоог хүртэл хичээллээд, багшлаад явж байна.
Би 2015 оны зургаан сард анхан шатаа төгсчхөөд намар нь шууд Кизомба бүжгийн улсын аваргын тэмцээн Монголд хамгийн анх удаагаа нэг зохиогдоход оролцсон. Нэг партнертай болоод хамтдаа тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлж байсан. Дараа нь харсан чинь дандаа надаас удаан хичээллэчихсэн бид нарын ярьдгаар бол акулуудтай хамт юу ч мэдэхгүй орчихсон байсан.
-Латин америк бүжгийн онцлог нь юу вэ?
-Энэ бүжгийн хамгийн гол онцлог нь эмэгтэйчүүд нь маш сайн дагадаг байх хэрэгтэй. Фолов хийдэг. Эрчүүдийн хувьд удирдлага маш сайн байх ёстой байдаг. Энэ төрлийн бүжгийн бичлэгийг үзэж байсан бол ерөөсөө дэглэлттэй явдаггүй. Шууд эрчүүд нь аяа сонсоод эмэгтэйгээ удирдаад тухайн үедээ бүжгээ найруулаад явдаг гэсэн үг.
-Кизомба бүжгийн талаар сонирхуулахгүй юу?
-Кизомба бүжгийн талаар багахан танилцуулчихъя. Кизомба бүжгийг Монголчууд сайн мэдэхгүй. Латин америк бүжиг гэж андуурдаг. Бачата, салса хоёр латин америк бүжиг. Тэр хоёртой дандаа найзууд шиг хамт явж байдаг болохоор латин америк бүжиг гэж хүмүүс андуурдаг. Кизомба маань Африк гаралтай бүжиг. Африкийн Ангол улсаас гаралтай. Монголчуудын бие биелгээ шиг адилхан Ангол улсын сэмба гээд үндэсний бүжиг байдаг. Түүхийг нь товчхон яривал, мянга есөн зуун дал наяад онд Анголд иргэний дайн, боолчлолын үе их явж байсан. Тэгээд Анголоос аягүй олон хүн Португал руу дүрвэж ажил хийдэг байсан. Тэр үедээ мэдээж гэрийнхнээ санана шүү дээ. Ингээд л гэр бүлээ, үр хүүхдээ, эмээ өвөө, аав ээжийгээ санаж байгаа Португалд суурьшиж амьдарсан Анголчууд хоорондоо Кизамбодъя аа, хоорондоо уулзъя гэдэг байсан. Кизомба гэдэг үгийн утга маань бол хоум парти буюу гэртээ партидна гэсэн утгатай юм. Хэдүүлээ Кизомбадъя, чи гэрээсээ хоол хийгээд аваад ир. Би гоё дуу тавья, чи хөгжмөө аваад ир гээд ингээд бөөндөө цуглаад бүжиглэдэг байснаас үүсэлтэй.
-Та өөрийн сонирхлыг дагаж бүжигт орж гүн дурласан гэж байна. Зарим хүн хэдий сонирхоод бүжгийн гайхамшгийг хараад мэдрээд байдаг ч өөрөө бүжиглэх ямар ч авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй байдаг.
-Би аймаар эвсэлгүй ээ. Өмнө нь ерөөсөө бүжгээр хичээллэж байгаагүй мод мод. Миний бие бараг ургаа модноос ч хатуу гээд л над руу олон хүн бичдэг. Зарим хүн төрөхөөсөө ийм өгөгдөлтэй, дуу сонсохоороо л цаанаасаа хөдөлдөг байхад зарим нь хөдөлье гэхээр цаанаасаа эв хавгүй байдаг. Энэ талаар би нэг номноос уншиж байсан юм. Өмнө нь ерөөсөө тийм хөдөлгөөн, биеэрээ хийж байгаагүй болохоор шууд шинэ хөдөлгөөнийг булчингууддаа хийлгэх гэхлээр булчингууд нь нэг ёсондоо шоконд ордог гэсэн. Хүүш ээ, Бүжин чи надаар юу хийлгэх гээд байгаа юм гэдэг ч юм уу. Би наадахыг чинь өмнө нь хийж байгаагүй шүү дээ гээд шоконд ордог гэсэн үг байхгүй юу.
Тэгэхлээр бүжгийг бага багаар олон давтамжтайгаар хийж, маш зөв техниктэй хийж багшаар заалгуулах юм бол эвсэл бага багаар сууна гэсэн үг байхгүй юу. Тэрнээс биш огт эвсэлгүй хүн гэж байхгүй. Зүгээр л та нар өөрсдөдөө бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй.
-Бүжгээр хичээллэж байгаа хүмүүсийг харж байхад зарим нь үнэхээр сонирхлоо дагаж байхад ихэнх нь турах, жингээ хасах үүднээс бүжгийн клубт явдаг. Энэ талаар таны бодол?
-Хүмүүс бүжгээр хичээллэнэ гэхээрээ л заавал ч үгүй тийм төгс биетэй, гуалиг сайхан байх ёстой гэж боддог. За за, би турж байгаад л бүжигт чинь явъя даа ч юм уу комментууд их ирдэг. Та ямар ч бие хаатай байсан бүжиглэх боломжтой. Гүйдэг ч юм уу өөр хүнд спортоор хичээллэвэл тэд нар чинь хэцүү, жоохон зовж турдаг шүү дээ. Манай энэ бүжиг ямар ч тийм зовсон юм байхгүй. Харин ч эсрэгээрээ аз жаргалтайгаар таныг өөрөө ч мэдээгүй байхад чинь жингээ хассан байдаг.
Би Kizomba Passion гэдэг нэртэй бүжгийн клубд багшилдаг. 2014 онд байгуулагдаад 2015 онд намайг орж байхад нэг жилийн ой болж байсан юм. Кизомбагаараа Монголдоо бараг номер нэг гэж хэлж болохоор ийм клуб.
-Кизомба бүжгийн багшаар ажиллах урилга гадаад улсуудаас их ирдэг гэж сонссон.
-Та нар хэрвээ ютүбээс харж байсан бол тойруулаад олон хүмүүс зогсоочихсон дунд нь хоёрхон багш бүжиглээд бусад хүмүүс нь бичлэг хийгээд зогсож байдаг шүү дээ. Би хамгийн анх бүжиг сурч байхдаа яг тэгж дунд нь зогсох юм сан гэж мөрөөддөг байлаа. Хүнд хэлдэггүй байсан ч гэсэн дотроо би яг ингэж зогсоно доо, ийм сайн болно гээд маш их хичээдэг байсан. Тэгээд тэр хүсэл маань 2017 онд хамгийн анх биелж байсан.
Миний багшилж байсан орон гэх юм бол Хятад байна. Бээжин, Шанхай байна. Тэгээд Красноярск байна. Улаан-Үд байна. Байгаль байна. Хамгийн сүүлд явсан нь 2019 оны арван сард Герман улсын Берлин хотод болдог Берлин Салса Конгресс гээд салсагийн хамгийн том фестиваль байдаг байхгүй юу. Тэнчээ бас кизомба бүжгийн багшаар уригдаж очсон.
-М.Бүжин амжилттай яваа залуухан бүжигчин. Ямар мэргэжилтэй хүн бэ?
Би хятад хэлтэй. Бүр зургаан настайгаасаа эхэлж хятад хэл Монголд анх сурч байсан. Бакалавр, магистраа дандаа хятад хэлээр сурсан. Би орчуулагчийн мэргэжилтэй. Хятад хэлний багш, орчуулагч. Тэгээд магистраа Олон улсын хэл соёл судлал гэх юм уу, бас л багшийн л мэргэжил гэсэн үг. Тэгэхдээ ерөнхийдөө хятад хэлээрээ дагнасан ийм мэргэжилтэй. 
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Ам бүл тавуулаа. Би айлын том. Доороо хоёр эмэгтэй дүүтэй. Намайг Бүжин гэдэг. Манай доод талын дүүг Үжин гэдэг. Хамгийн багыг нь Отгон-Үжин гэдэг. Отгон-Үжинг анх төрөх гэж байхад нь би айлын хүүхдүүдийг урд талынх нь эхний үсгийг хасаад нэрлээд байдаг юм байх гэж бодоод ээж ээ, манай бага дүүд Жин гэдэг нэр өгөх үү гэж асууж байсан гэсэн. Тэрийг одоо хүртэл ярьж, манай гэрийнхэн намайг шоолдог. Манай ээж инженер мэргэжилтэй. Тэтгэвэртээ гарсан. Гэртээ байдаг. Гэртээ зүгээр суухгүй хувиараа юм хийдэг. Манай аав бол аймаар мундаг хятад хэлтэй хүн байсан. Намайг хятад хэлний сургуульд хамгийн анх хөтөлж оруулж байсан хүн.
-Бүжгийн урлагийн гайхамшиг нь юундаа байна вэ?
-Манай нэг шавь надад ингэж хэлж байсан юм. Бид нар хоорондоо бүжгийн талаар ярьж байхад тэр шавь маань бүжгийнхээ талаар аймаар гүн бодсон байгаа юм. Бид нар ажлын байран дээр хүмүүстэй харьцахдаа үг хэл амаа цэгнээд л дандаа баригдмал байдаг гэнэ ээ. Тэгэнгүүт, урлаг болохлоор яг тэрний эсрэг. Яг зуун хувь тэр зүйлдээ туйлшрах орон зайг бий болгож өгдөг. Тэр дундаа бүжиг бүжиглэж байхдаа бид нар ерөөсөө ажлаа бодохгүй, стрессээ мартагддаг. Энэ л бүжгийн гайхамшиг юм даа.
-М.Бүжингийн цаашдын хүсэл зорилго юу вэ?
-Миний хүсэл болохлоороо янз янзын орнуудаар хичээл зааж, аялах... шинэ соёлтой танилцаад олон найз нөхөдтэй болж, бүжгийнхээ түвшинг сайжруулах ийм хүсэл мөрөөдөлтэй байдаг.
-Бүжгээр хичээллэх сонирхолтой ч хараахан шийдвэрээ гаргаж чадахгүй яваа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Хэрвээ та бүжигт хайртай л бол ерөөсөө санаа зовох юм байхгүй. Бүжгээр хичээллээрэй. Бүжиглэж сурмаар л байвал бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй. Та ямар харагдах нь хамаагүй. Нэг бүжиглээд эхэлчих юм бол, хичээллээд эхэлчих юм бол та энэ бүжигт дурлах болно. Таны амьдралдаа хийсэн маш том хөрөнгө оруулалт болох болно гэдгийг би баттай хэлэх байна.
-Ярилцсан баярлалаа.
-Намайг бас энэ хүндтэй нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан энэ нэвтрүүлгийн хамт олонд бүгдэд нь их баярлалаа.
Х.Соёл




МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо
Лондонд дайныг эсэргүүцэгч идэвхтнүүд Дерипаскагийн хувийн орд харшийг булаан эзэлжээ
Ван И: ОХУ, Европын холбоо хэлэлцээрийн ширээнд яаралтай суух хэрэгтэй
Нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр худалдан авч байна
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38
Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:03
57 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59
Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15
Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59
У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13
"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13
Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01
“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35
“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06
Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00
Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46
Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13
Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29
Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25
Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22
У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16
COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29
ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53
НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22
Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47
Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41
Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11
Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03
Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.