Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-24 нд нийтлэгдсэн байна.

Б.Төгөлдөр: Тэмдэглэлийн дэвтэр дээр хүслээ бичвэл биелдэг

12/ 24/ 2021    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаараар өөрийн хамгийн дуртай зүйлээ бизнес болгож чадсан Б.Төгөлдөр хэмээх бүсгүйг онцолж байна. Тэрбээр хоёр хүүхдээ өсгөхийн хажуугаар “TUKI” брэндийг бий болгож чадсан хөдөлмөрч, залуухан ээж юм. Түүний хэлэх дуртай үг нь “Тэмдэглэлийн дэвтэр дээр хүслээ бичвэл биелдэг”

-Тэмдэглэлийн дэвтэр хийх санаа хэрхэн төрж байв гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?

Сайн байцгаана уу? Намайг Батдэлгэрийн Төгөлдөр гэдэг. Би хорин долоон настай. Гэртээ хоёр хүүхдээ харангаа дикритний амралттай байгаа ийм залуухан ээж. Гэртээ байх хугацаандаа өөрийнхөө зурах сонирхлыг хөгжүүлээд тэмдэглэлийн дэвтэр хийж эхэлсэн. Тэр маань үргэлжлээд брэнд болтлоо хөгжөөд явж байна. Гэртээ сууж байгаа ээжүүд орлогогүй болдог шүү дээ. 

Гэртээ байх хугацааг зөвхөн хүүхдээ өсгөж зарцуулмааргүй байсан. Анх ээжээсээ нэг сая төгрөг зээлээд анхны дэвтрийнхээ хэвлүүлэх мөнгийг тэгж босгож байсан. Таван зуун ширхэг дэвтэр хэвлүүлээд бараг долоон хоногийн дотор зарагдаад дуусчихсан. Тэр бүр аймаар том урам өгч байсан.

-Анх сонирхлоо хөгжүүлэх үүднээс эхэлсэн зүйл нь брэнд болчихлоо. Өөрийн чинь дэвтрийн онцлог нь юу вэ?

-Миний төлөвлөгч дэвтрийн онцлог зүйл гэхээр хийх зүйлийн жагсаалт гэж байгаа. Хүүхэд өөрийн хийсэн зүйлээ бичээд өөртөө үнэлгээ өгдөг байхгүй юу, А, В, С гээд. Одоо жишээ нь даалгавраа хийсэн бол тэр даалгавартаа хэр сэтгэл ханамжтай байна. Тэр талаараа дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авна гэсэн үг. Хүүхдийнхээ тэр тэмдэглэснийг харах юм бол хайр хүрэхээр хөөрхөн, хөөрхөн юм тэмдэглэчихсэн байдаг.

Харин санхүүгийн хэсэг дээр орлого, зарлага гэж байгаа. Хүүхдүүд зуун төгрөг авсан ч гэсэн дэвтэр дээрээ орлого гэж тэмдэглээд биччихсэн байдаг. Харин зарлагын хэсэг дээр дэлгүүр орохдоо авсан зүйлээ бичих байдлаар хөөрхөн санхүүгийн мэдлэгтэй болчихдог. 

-Ямар учраас өөрийн чинь хийсэн дэвтэр хүмүүст таалагдсан гэж боддог вэ?

-Миний дэвтрийн ялгарах зүйл нь гэвэл ерөнхийдөө нүүр зураг, доторх хуудасны дизайн нь хүртэл хүүхдэд зориулсан. Тэгээд яг хүүхдэд хэрэгтэй чухал зүйлүүдийг дотор нь багтааж өгсөн. Жишээ нь шүдээ угаасныхаа дараа тэрийгээ будаж тэмдэглэдэг. Эс үгүй болбол ус уусныхаа дараа будаж тэмдэглэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг багтааж өгсөн.

Мөн хүслийн жагсаалт гэж бий. Хүүхэд өөрийн авахыг хүсэж буй зүйлсээ бичээд тэмдэглэчихдэг. Тэгэнгүүт ээж аав нар тэрнээс санаа аваад, дэвтрийг нууцаар харж байгаад ч юм уу хүсэж байгаа зүйлийг нь авч өгөөд сюрприз барих тохиолдол байдаг. Заримдаа бид хүүхдэдээ аягүй хөөрхөн юм аваад өгчихлөө гээд бодонгуут хүүхдэд таалагдахгүй ч юм уу тохиолдол байдаг шүү дээ. Миний дэвтрийг хэрэглэж байгаа хүүхдүүд аягүй хөөрхөн урмын үгс хэлдэг. Ээж, аавууд нь ч гэсэн их  урамшуулдаг. Доторх агуулга нь их сайн, хүүхдэд сонирхолтой байна гэдэг.

-“ Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ онцолж бичсэн байсан?

-Тэмдэглэлийн дэвтэрт ер нь аймаар хайртай. Яагаад гэхээр би хүсэл мөрөөдлөө бичиж хадгалчхаад дараа нь эргүүлээд харахаар бичсэн юмнууд маань бүгдээрээ биелчихсэн байдаг болохоор тэмдэглэлийн дэвтэр ид шид, хүсэл биелүүлдэг зүйл шиг санагддаг. “Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” гэсэн уриа үгтэй. Хүүхдүүдийг мөрөөдөлтэй байгаасай. Том мөрөөдөж байж тэрнийхээ дунд нь ч юм уу, бага дээр ч юм уу унадаг шүү дээ. Тийм болохоор дэлхийн хэмжээний том мөрөөдөлтэй байгаасай гэсэн үүднээс “Дэлхий мөрөөдөлтэй хүнд дуртай” яг чам шиг гэж бүр онцолж өгдөг.

-Хэдэн хүүхэдтэй вэ, гэр бүлээ танилцуулахгүй юу?

Манай нөхрийг Гантулга гэдэг. Бид хоёр хоёулаа “Хүрээ” мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийг төгссөн. График дизайны мэргэжилтэй. Одоо манай нөхөр мэргэжлээрээ ажиллаж байгаа. Салонд график дизайнер хийдэг. Би болохоор хоёр хүүхэдтэй. Манай том болохоороо охин. Г.Энхрийлэн гэдэг. Одоо гурван нас хүрч байгаа. Манай бага хоёр настай, жил дарааллаад төрчихсөн. Г.Эрхэс гээд ийм хоёр хүүхэдтэй.

-Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар энэ бүгдийг амжуулах амаргүй байдаг байх?

Хүүхдүүдээ харахын хажуугаар хийдэг болохоор бэрхшээл маш их тулгарна. Хүүхэд уйлаад л хажуугаар нь гэр орны ажил гээд л... Би өөрөө гэр хороололд амьдардаг. Тэгэхээр усаа авна, галаа түлнэ гээд л маш их ажил байдаг.

Тэрнийхээ хажуугаар амжуулна шүү дээ. Цагийн менежмент буюу төлөвлөгөөгөө бичээд өдөрт хийх ажлаа төлөвлөдөг. Хийх зүйлээ тэмдэглээд түүнээсээ кайф авдаг. Би өнөөдөр ийм юм амжуулчихсан юм байна, болчихсон байна гээд л.

Дээрээс нь надад дүү нар маань маш их тусалдаг, хүүхдүүдийг маань харж өгнө. Төвөгтэй ч юм уу хүндрэлтэй зүйл байдаггүй. Өөрөө хоббигоороо хийж байгаа учраас аймаар дуртай, аймаар аз жаргалтай. Тэрийгээ амжуулаад хүүхдүүдийнхээ хажуугаар бас нэг хүүхэд өсгөж байгаа юм шиг гоё байдаг.

-Хамгийн том дэмжигч чинь хэн бэ?

Хамгийн их урам өгдөг хүмүүс бол манай гэр бүлийнхэн. Манай аав бүр хамгийн том дэмжигч. Охиноороо бахархаад л, тэгээд л үе үе аймаар хөөрхөн хөөрхөн мессеж явуулна. Аавдаа аймаар хайртай. Хамгийн их дэмждэг хүн бол манай ээж, аав хоёр.

-Гэр бүлийнхний дэмжлэгээс гадна. Бичил бизнес эрхэлдэг хүмүүс ЖДҮ-ийн зээл ч юм уу, бизнесийн зээл авдаг шүү дээ. Тиймэрхүү зээлд хамрагдаж байв уу?

 -Гурван хувийн зээлд хүсэлт өгч үзсэн. Тэгээд хувь хүн, жижиг дунд бизнес биш болохоор боломжгүй ээ гэсэн хариу өгсөн. Залуу хүмүүст үзүүлдэг дэмжлэг их муу юм шиг санагддаг. Яг хийе гэсэн хүүхдүүдийг мохоодог.

-“Шарк Танк” нэвтрүүлэгт дэмжлэг авах гээд оролцож байсан түүх бас байдаг, Тийм ээ?

Тэмдэглэлийн дэвтрээ илүү баяжуулах, том хүмүүст зориулсан дэвтэр гаргаж, нэр төрлөө нэмэгдүүлэх, өөрт байгаа олон санаагаа ажил хэрэг болгохоор  “Шарк танк”-д оролцсон. Санхүүжилт авч чадаагүй ч гэсэн аягүй олон зөвлөгөө, туршлагатай хүмүүсээс мэдээлэл авсан болохоор гоё байсан.

-Тэгэхээр цаашдаа бизнесээ өргөжүүлэх чин хүсэл байгаа гэдэг нь харагдаж байна.  Ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилго юу вэ?

-2022 он гарах гэж байгаа болохоор шинэ календарь гаргасан. Ханын болон ширээний гээд. Ширээн дээрээ тавихад амраар эко модон суурьтай байвал хөөрхөн юм байна гэж бодоод гаргасан. Календарь нь залуу гэр бүлүүдэд зориулсан, Үс авах өдөр гэдэг юм уу, ерөнхийдөө календариуд тийм байдаг шүү дээ.  Тийм зүйлгүй. Цэвэрхэн цулгуй. Яг тухайн сарынхаа чухал зүйлсийг хажуудаа бичих зориулалттай тийм календарийг гаргасан.

Цаашдын зорилго гэвэл одоо над шиг гэртээ сууж байгаа ч юм уу, залуу эмэгтэйчүүдэд зориулсан дэвтэр гаргах гэж байгаа. За тэрнээс гадна миний мөрөөдөл болохоороо “Tuki” гээд охидуудад зориулсан брэндтэй болохыг хүсэж байгаа. Бүр ийм олон төрлийн бичиг хэрэг, дээрээс нь хувцас. Би бас зурсан зургуудаа подволк дээр хэвлүүлж гаргасан. Тэр маань аягүй амжилттай байсан. Дэлгүүртэй болъё гэж бас мөрөөдөж байгаа. Хөөрхөн дэлгүүртэй болоод тэнд хүүхдүүд ирээд хичээлээ хийх боломжтой ч юм уу нэг тийм жижигхэн, хүүхдүүдийн ертөнцийг бүрдүүлсэн дэлгүүртэй болъё гэж бодож байгаа.

-Өөр шиг чинь хүүхдээ өсгөөд гэртээ байгаа ээжүүд олон бий. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Гэртээ байгаа ээжүүддээ хандаж хэлэхэд өөртөө аймаар хайртай байгаарай гэж хэлмээр байна. Яагаад гэхээр гэртээ суухаараа, хүүхэд гаргахаараа эмэгтэй хүмүүс өөрсдийгөө мартчихдаг юм шиг санагддаг. Өөрийнхөө хоббиг хойш нь тавиад хүүхэд, хүүхэд гээд л. Тэгэхгүйгээр яг өөртөө итгэлтэй, зоригтой, хийе гэсэн юмаа хийдэг, хайрлагдсан эмэгтэй байгаасай гэж хүсдэг.

Хорин нэгдүгээр зуун буюу бидний амьдарч байгаа энэ зуун бол аймаар нээлттэй болчихсон учраас хүн болгон хүссэн зүйлээ хийх бүрэн боломжтой. Жоохон л судлаад, жоохон л хичээгээд, жоохон оролдлого хийгээд үзэх юм бол... “Эхэлчихвэл ерэн есөн хувь нь биелчихсэн” гэдэг шиг л эхний алхмаа хийчих юм бол бүх зүйл боломжтой юм шиг санагдаж байгаа.

-Өнөөдөр анхныхаа үзэсгэлэнг гаргаж байна. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Анхныхаа үзэсгэлэнгээ нээгээд сэтгэгдэл бүр маш их өндөр байна. Дижитал зургийн буюу компьютер дээр зурж гаргасан үзэсгэлэн болохоор бүр аймаар гоё байгаа.

Би өөрөө эмэгтэй хүний нүд, уруул зурах дуртай. Тийм болохоор эмэгтэй хүнд илүү чиглэсэн зургуудаар үзэсгэлэн гаргасан. Бас хүүхэд зурах дуртай. Илүү гэгээлэг зурагнууд буюу дижитал арт хэлбэрээр өнгөлөг зурагнууд зурдаг. Намайг дэмжиж үзэсгэлэнг маань гаргаж өгч байгаа “GG” кофе шопынхоо хамт олонд маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагва

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
 Facebook Twitter Youtube