Энэ мэдээ хуучирсан буюу 2021-12-03 нд нийтлэгдсэн байна.

Б.Саруул: Хүний тэргүүн өмсгөлийг хийж байгаа учир маш их хүндэтгэлтэй ханддаг

12/ 3/ 2021    7 цаг 10 минут

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт үндэсний хэв маягийг бүтээлдээ шингээн урладаг Хатан малгай салоны дизайнер, малгай урлаач  Б.Саруул оролцлоо. Түүний эмээ нь гавьяат оёдолчин, аав нь 20-оод жил үндэсний малгай хийж байгаа үе дамжсан урлаачид юм.

 -Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу?  Намайг Б.Саруул гэдэг. Хувцас дизайнер мэргэжилтэй. 2018 онд Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас дизайнер, загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсчхөөд дан малгайгаараа дагнасан брэнд үүсгэе гэж бодоод Хатан малгай дэлгүүрээ нээсэн.

-Хатан малгай гэх болсон учир нь юу байв? Хатан малгай гэхээр дандаа эмэгтэй малгай урладаг ч юм шиг санагдаж байна.

-Монгол хатдууд  чанартай, ганган чамин зүйлс хэрэглэдэг байсан.  Тэр утгаар л Хатан малгай гэж нэрлэсэн юм.

-Үе дамжсан урлаачид гэсэн. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Бид нарын өнөөдрийн зэрэгт хүрч яваагийн эхлэл суурийг манай эмээ тавьсан. Хүүхэд байхаасаа л оёж эхэлсэн гэж ярьдаг юм. Бүр арван хэдтэйгээсээ Өмнөговийн театрт ажилладаг байсан. Тэгээд Эрдэнэтийн театрт ажилладаг байж байгаад Улаанбаатар хотод ирээд Дуу бүжгийн эрдмийн чуулгад одоо Үндэсний их театр болчихсон байгаа. Тэнд хувцасны мастер болсон хүн. Анхны гавьяат оёдолчин гэж яригддаг.

Манай аавыг Бөхбат гэдэг. Өмнөговь аймгийн харьяат, ээжийг Оюунцэцэг гэдэг. Өвөрхангай аймгийн харьяат. Манайх ам бүл 5-уулаа. Доороо хоёр дүүтэй. Би айлын том. Гэр бүлээрэй Хатан малгай салоныг ажиллуулаад явж байгаа. Аав маань малгай хийгээд хориод жил болж байгаа. Яг энэ Монгол малгайны мартагдаж байсан загвар, үүсэл хөгжил тэр бүгдийг анх сэргээсэн маш чухал үүргийг гүйцэтгэсэн хүн. Жишээлбэл жонон малгай, хатан малгай мартагдчихсан бараг хийдэггүй болчихсон. Монголчууд нэг хэсэг жанжин малгай, тоорцог, эсгий тоорцог, юүдэн, лоовууз зэрэг малгай хийдэг. Өөр малгайгүй юм шиг бусад малгайнууд бол ерөнхийдөө мартагдчихсан байсан. Зарим тэр мартагдсан хийхэд хэцүү ч юм уу тэр малгайнуудыг сэргээж засварлаж маш гоё хийцээр хийж гаргаж ирсэн. Манай эмээ ярьдаг байсан юм. “Уран хүн гэж зүгээр нэг гарын уртай биш. Гарын уртай дээрээс нь нүдний ур, ухааны ур энэ бүгд нийлж байж уран гэж яригддагаа гээд”. Манай аав ухааны ур бол аягүй мундаг хүн гэж би боддог юм.

-Би ч бас эдгээр малгайг мэдэх юм байна. Монголд хэчнээн нэр төрлийн малгай байдаг юм бэ?

-Судлаачдын үзсэнээр бол Монголчуудын малгайн 200-аад төрөл зүйл байдаг. Манайх бол ер нь үндэстэн ястнуудынхаа бүх л малгайг хийж үзэж байсан. Жишээлбэл музейгээс захиалга орж ирж байна. Драмын чуулга ч юм уу, Төмөр замын чуулга ч юм уу, томоохон салон компаниудаас энэ натур малгайнуудыг хийлгэх захиалга их орж ирдэг. Яг нөгөө хуучнаар нь өмсөх сонирхолтой байдаг байх. Энэ малгай бол жонон малгай. Одоо л жонон гэдэг болчихсон болохоос биш судалгааны явцад сэрүүн малгай, тэнзэн малгай энэ тэр гээд янз бүрийн нэршлээрээ олддог. Манайхны бас нэг ярьдаг зүйл энэ чулуун жинс тоног эд нарыг Манжаас үүсэлтэй Манжаас хойш гарч ирсэн гээд байдаг. Уул нь бол Бага хаадын үеэс үүссэн. Ер нь бол Хубилай хааны үеэс л анх хувцас бол маш өргөн дэлгэрэнгүй соёлжиж эхэлсэн шүү дээ. Хубилай хааны үед бүр хувцасны тухай хууль  гарч байсан юм. Төрийн ордонд сүүлийн үед нэлээн их ажиглагдаад байгаа шагнал авах гэж байгаа хүмүүс маань лоовууз өмсөөд зогсоод байдаг. Лоовууз малгай чинь уул нь шал өөр зориулалттай, хүндэтгэлийн арга хэмжээнд ерөөсөө тохирохгүй, хөдөө гадаа өмсөх зориулалттай малгай байхгүй юу.

-Олонд танигдсан эрхмүүд их үйлчлүүлдэг гэж сонссон. Олимпын мөнгөн медальт тамирчин Сайд Моллайд зориулж малгай хийж өгсөн байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Олимпын наадмаас мөнгөн медаль авахад нь Моллайд малгай хийж өгсөн. Манай сургуулийн захиргаанаас холбогдсон л доо. Урлах эрдмийн дээд сургуулиас гарсан брэндүүд хамтраад дээл малгай гутал гээд комоор нь бэлэглэе ээ гээд ярьсан. Тэгээд би жанжин малгай бэлэглэхээр болсон. Өөрт нь их таалагдсан байх.  Их л шохоорхож хараад байсан. Хүмүүс малгай өгөөгүй байсан байх. Тэгээд малгайг их шохоорхож хүлээж авсан.

Бөхчүүдээс гэвэл манай аваргууд ихэнх нь малгай хийлгэсэн. Х.Баянмөнх аварга, Ж.Мөнхбат, аварга, Б.Бат-Эрдэнэ аварга байна. Одоо барилддаг бөхчүүдээс О.Хангай харцага малгайгаа хийлгэдэг. Тэгэхдээ манай бөхчүүдийн малгайн дээр нэг алдаатай зүйл байдаг юм аа.

Нэг зүйл нэмж хэлэхэд жанжин малгай дээр алдаа байдаг.  Анх жанжин малгай чинь Сүхбаатар жанжинд зориулагдаж хийхдээ зургаан талтай хийгдсэн байдаг. Одоо харин таван талтай хийгдээд байгаа юм. Зургаан талтай хийгдээд энэ нум гэдэг зүйл нь урагшаа харж голлодог учиртай үүссэн байхгүй юу. Тэгээд 90 оноос хойш таван талтай болгоод хавчуургыг нь голлодог болгочхоод байгаа юм.

-Хатан малгай салоны хананд өлгөсөн зургуудыг харахад ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үйлчлүүлдэг бололтой байна.

-Захиалагч нар асуугаад байдаг юм. Зүгээр монгол хувцастай хүмүүсийн зургийг жаазлаад тавьчихсан юм уу эсвэл танайх хийсэн юм уу гээд. Бүгд дандаа манай бүтээлүүд байгаа. Тийм Ц.Элбэгдорж ерөнхийлөгч маань ерөнхийлөгч болоод буун буутлаа л бүх малгай дээлээ хийлгэж байсан. Дээлийг нь манай эмээ хийж байсан. Малгайг нь аав хийдэг байсан юм. Аав эмээ хоёр судалгаан дээр нь ажиллаад малгай дээлийг нь хийж байсан.  Сүүлийн үед хүмүүс аль болох даруухан байх тусмаа зүгээр гэдэг болсон байна. Уг нь бол төрийн тэргүүн гэдэг хүн чинь шал өөр хувцаслалттай байх ёстой байхгүй юу. Жишээлбэл байнга үндэсний хувцсаа өмсөж, ингэхдээ бүр иж бүрнээр нь өмсөж ард түмэндээ үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэж боддог. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг буухад нь хэдэн малгай нь үлдсэн. Энд үлдсэн малгай нь байгаа. Энэ загвар болохоор Бага хаадын үеэс санаа авч хийж байсан малгай. Дээрээ ийм отго жинстэй чулуун тэгээд ингээд дөрвөн талдаа хүрээтэй.

-Дуучин С.Жавхлангийн 75 саяын үнэтэй гэгдээд байгаа малгайг танай салон хийсэн юм уу?

Сүүлд дуучин С.Жавхлангийн малгайн дээр хүмүүс их сенсаацаллаа шүү дээ. 75 саяын малгай гээд. Юу гэж тэр 75 сая байх вэ дээ. Алтан оройтой малгай хийлгэсэн хүн лав манайд байхгүй. Тийм юм Монголд ч бараг байхгүй байх. Тэгээд дуучин С.Жавхлангийн малгай булган малгай, алтан шонхортой энэ тэр гэчихсэн байсан. Булга ч биш халиу үстэй ширээстэй, шонхор малгай байхгүй юу. Юу гэж 75 сая хүрэх вэ дээ. Сая хэдэн зуу байна уу даа тиймэрхүү л болж байсан. Манай аавын нэг зарчим байдаг л даа. Ядарсан хүн орж ирсэн ч тэр ерөнхийлөгч орж ирсэн ч тэр нэг л үнээрээ малгайгаа хийдэг.

-Малгайнаас гадна дээл бас хийдэг юм байна?

-Ихэвчлэн үндэсний хувцас дээл хийдэг. Яг натур цэвэр монгол дээл дээр илүү ажилладаг. Жишээлбэл энэ хатан дээл байна. Яг натураар нь хийх гээд л ингээд л үзэж байна. Тэгээд аль болох монгол үндэсний загвараа алдахгүй байхыг л хичээдэг. Манай эмээ  “монгол дээлийг зүгээр Монголоор нь өмс өө. Тэр тайз урлаг дээрээ л загварын юм аа өмсөнө үү гэхээс амьдралд бол монгол дээлийг монголоор нь өмс өө” л гэж хэлдэг байсан юм.

-Цаашдын зорилго юу вэ? Залуу хүн бодсон санасан зүйл зөндөө л байгаа байх.

-Ястан үндэстнүүдийнхээ хувцасны судалгаан дээр түлхүү ажиллаж байгаа. Тэгж байгаад үзэсгэлэн гаргах зорилготой. Дан малгайны тэгээд ястан үндэстнүүдийнхээ онцлогийг харуулсан үзэсгэлэн байдаггүй юм байна лээ. Монгол малгай бол тэр чигтээ бэлгэдэл агуулж байдаг. Монголчууд өөрсдөө их бэлгэшээлтэй, бэлгэддэг ард түмэн шүү дээ. Мандах төрийн малгай энэ тэр гээд л... Тийм учраас хүний тэргүүн дээрх зүйлийг хийж байгаа гэдгээрээ маш их хүндэтгэлтэй ханддаг.

-Таны бахархдаг зүйл юу вэ?

-Удам дамжсан урлаачид гэдгээрээ маш их бахархдаг. Эмээ, аав хоёроороо маш их бахархдаг. Захиалагч нартаа бүтээлээ өгөхөд маш их гоё хүлээж авдаг. “Ёстой гоё болсон байна, баярлалаа” гээд л ерөөл хэлээд сүү авчирч өгдөг. Тэр бүгдээс кайфыг мэдэрдэг.

Х.Соёл

“Бидний нэг” контентын хамтран ажиллагч eac.mn

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд public.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна9 сар 16. 17:02Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлагууд дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг9 сар 16. 16:56Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэг ажлаас нь чөлөөллөө9 сар 16. 11:38Хотын дарга "Шинэ үеийн Улаанбаатар" хөгжлийн бодлогоо танилцуулав9 сар 14. 15:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой9 сар 14. 15:0357 дугаар сургууль анхны "ногоон, ухаалаг" сургууль болов9 сар 1. 16:03БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ9 сар 1. 15:59Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр8 сар 31. 12:15Непал: Амь үрэгдсэн хүний тоо 472-т хүрч, 1000 гаруй хүн сураггүй байна8 сар 28. 13:59У.Хүрэлсүх: Бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно8 сар 24. 10:13"COP17"-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна8 сар 21. 15:13Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ8 сар 20. 14:01“Даян дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотод боллоо8 сар 14. 15:35“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ8 сар 14. 11:06Ногоон дугаартай тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй8 сар 14. 11:00Тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаартай шатахуун олгох зохицуулалтыг бямба гарагаас цуцална8 сар 12. 16:46Монгол Улсын нийт газар нутгийн 81 хувь нь цөлжилтөд өртсөн8 сар 12. 15:15Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална8 сар 12. 15:13Нийслэлээс худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан 103 бүртгэлийг цуцлав8 сар 12. 10:29Цэцэрлэгийн бүртгэл 23-ныг хүртэл үргэлжилнэ8 сар 12. 10:25Гаалийн улсын байцаагч нарын холбогдсон 11 эрүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ8 сар 12. 10:20“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив8 сар 12. 9:22У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай8 сар 10. 16:16COP17 хурлын үеэр цахимаар бэлтгэл базаах 73 цэцэрлэг, 60 сургууль8 сар 4. 10:29ШАТАХУУН ОЛГОХ ТҮР ХУВААРЬ8 сар 3. 17:28Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов7 сар 31. 14:53НИТХ-ын төлөөлөгчид Налайх дүүрэгт “Тавантолгой түлш” ХХК-д ажиллалаа7 сар 30. 15:22Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төв 350 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн автомашинтай боллоо7 сар 22. 22:20Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоо толилууллаа7 сар 21. 10:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:52Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим албан хаагч оролцлоо7 сар 11. 9:47Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ7 сар 8. 15:44“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ7 сар 8. 15:41Хаврын чуулганаар 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн гэв7 сар 6. 16:14Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ7 сар 6. 15:02Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 6. 14:57Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 3. 11:11Монголын гадаад харилцааны “ Их хөдөлгөөн”7 сар 2. 18:03Долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт бүх нийтээр амарна7 сар 1. 15:50ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:22
 Facebook Twitter Youtube